Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан Багахангай Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас тус шүүхээс гавъяаныхаа амралтанд гарсан өндөр настнуудаа 2019.10-04-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Уг арга хэмжээний үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр өндөр настан Шүүхийн даргаар ажиллаж байсан Т.Жигжидсүрэн, Налайх дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр шүүгчээр ажиллаж байсан Н.Гэрэлсүрэн, Налайх дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр жижүүрээр ажиллаж байсан Б.Уртнасан, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Жуух бичиг”-ээр жижүүрээр ажиллаж байсан Ц.Пүрэвдорж нар шагнагдсаныг  Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг  гардуулан баяр хүргэж, ахмадууддаа гарын бэлэг гардууллаа.

 

 

                       БАГАХАНГАЙ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Орон нутгийн fm-радиогийн “Хуулийн цаг” булангаар мэдээлэл түгээлээ.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн хэвлэл мэдээллийн “Буян-Налайх-104.7” fm-радиогийн “Хуулийн цаг” булангаар мэдээлэл хийлээ.

 

Уг мэдээллийн үеэр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар нар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал, ач холбогдол, эвлэрүүлэн зуучлалаар харъяалан шийдвэрлэдэг маргааны төрөл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улирлын мэдээ, шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, хөтлөгчийн сонирхсон асуултад хариулж, олон нийтэд мэдээлэл түгээлээ.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

“Албан хэрэг хөтлөлтийн стандарт” сэдвээр сургалт зохион байгууллаа

 Тус шүүхийн Тамгын газрын 2019 оны сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Албан хэрэг хөтлөлтийн стандарт” сэдвээр архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Алтаннавч сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй албан бичиг хэрэг хөтлөлтийн стандарт,  шүүхэд албан хэрэг хөтлөх журмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.  
 

Шүүхийн захиргааны ажилчдын зүгээс өөрсдийн  ажлын онцлог, тулгамдаж буй асуудлын талаараа сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан санал бодлоо солилцож сургалтыг үр дүнтэй өнгөрүүллээ. 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2019 оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээ

 
 
 
 

“Хуульчдын форум-2019”-д амжилттай оролцлоо.

          Монголын Хуульчдын холбооноос гурав дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриан дор 2019 оны 06 сарын 13-ны өдөр “Корпорейт конвеншн центр”-т зохион байгууллаа. Энэ удаагийн форумд 400 гаруй хуульч оролцсон бөгөөд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн, З.Түвшинтөгс нар оролцлоо.

Энэ жилийн “Хуульчдын форум” нь “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриатайгаар "Эрх зүйн шинэчлэл ба хуульчийн бие даасан, хараат бус байдал” үндсэн сэдвийн хүрээнд явагдлаа. Улс орны хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, иргэдийн амьжиргаа нь төрийн тогтвортой бодлого, үйл ажиллагаанаас хамаарч, оновчтой эрх зүйн зохицуулалтыг шаарддаг. Харин тогтвортой, аливаа хийдэл, доголдолгүй эрх зүйн орчныг бий болгоход хуульчдын оролцоо нэн чухал. Тиймээс “Хуульчдын форум”-ын салбар хуралдааны сэдвүүдийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгүүд нь оновчтой эрх зүйн зохицуулалтуудыг бий болгоход дэмжлэг үзүүлэх санал, шийдлийг эрэлхийлсэн болно. Тодруулбал, “Хуульчдын форум-2019”-ын хүрээнд “Авлигын хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчийн хараат бус байдлыг хамгаалах”, “Төрийн өмчийн удирдлага: Хувьчлал, засаглал, эрх зүйн зохицуулалт”, “Хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал,  хуульчийн оролцоо”, “Технологийн шинэчлэл ба хуулийн зохицуулалт”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл, хэрэгцээ, шаардлага”, “Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, хүний эрхэм чанарт халдах”, “Арилжааны хууль хэрэгтэй юу?”, "Double jeopardy: Зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэг үйлдэлд хоёр удаа шийтгэл ногдуулахгүй зарчим үйлчлэх үү?”, “Оюуны өмчийн эрх зүйн шинэчлэл”, “Шүүгчийн томилгоо”, “Өмгөөллийн нөхөрлөлийн удирдлага”, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо” гэсэн 12 асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой санал, шийдлийг дэвшүүлж, зөвлөмж гаргасан бөгөөд зөвлөмжийг албан ёсоор холбогдох байгууллагад хүргүүлэх юм.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Замын цагдаагийн албан хаагчийг урьж сургалт зохион байгууллаа.

        Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаар тушаалаар дотоод сургалтын төлөвлөгөөг баталсантай холбогдуулан ээлжит сургалтыг шүүгчийн туслах Б.Батцэцэг, Ц.Байгалмаа нар санаачилан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Хишигтогтох, цагдаагийн дэслэгч Б.Даштогтох нарыг урьж 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтаар Замын цагдаагийн албан хаагчид 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн “Замын хөдөлгөөний шинэ дүрэм”-ээр шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт хийсэн нь жолооч бүр хариуцлагаа ухамсарлаж, дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь ямар чухал зүйл болохыг ойлгуулсан үр дүнтэй сургалт боллоо.
 
 
 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Багахангай дүүрэгт “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.

           Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг Багахангай дүүргийн Соёлын төв ордонд зохион байгууллаа.

 

Тус нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баясгалан, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр, мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Хүслэн, шүүгчийн туслах М.Энхчимэг, Э.Алтанцэцэг, Э.Ихэрбаяр, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр шүүхийн бүтэц, зохион байгуулалт, Багахангай дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны товч мэдээллийг иргэдэд танилцуулж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Г.Оюун-Эрдэнэ нар эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг үзүүлж, шүүгчийн туслахууд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг газар дээр нь хүлээн авч, зөвлөгөө, мэдээлэл өгч, гарын авлага, материалаар ханган ажиллаж шүүхийн үйлчилгээг шуурхай хүргэлээ.

Мөн тус нээлттэй хаалганы өдөрлөгт Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын төлөөлөл хамтран оролцож иргэдээс ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авч ажилласан бөгөөд Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, Хорооны иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид, Цагдаагийн хэлтсийн албан хаагчид шүүхийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, чирэгдэлгүй, шуурхай хүргэх, иргэдийг идэвхтэй оролцуулахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан хамтарсан зөвлөгөөнд оролцлоо.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Эрүүгийн хэрэг болон Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал” сэдвийн хүрээнд тус дүүргийн хуулийн байгууллагуудын дунд зөвлөгөөн зохион байгуулсан ба тус зөвлөгөөнөөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд тавигдах прокурорын хяналт, хэрэг, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцаж учирч буй хүндрэл, бэрхшээл, алдаа, зөрчил тэдгээрийг таслан зогсоох мөрдөн шалгах ажиллагааг шуурхай үндэслэлтэй явуулах, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хуулийн зөв хэрэглээг хэвшүүлэх зэрэг асуудлаар хэлэлцсэн үр дүнтэй зөвлөгөөн боллоо.

Тус зөвлөгөөнд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар, Налайх, Багахангай дүүргүүд дэх Цагдаагийн хэлтсүүд, Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шинжилгээний хэсэг зэрэг албан байгууллагууд оролцлоо.

 

 

 БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Ээлжит дотоод сургалт зохион байгууллаа.

         Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаар тушаалаар дотоод сургалтын төлөвлөгөөг баталсан.  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ыг баталж, 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүгчийн туслах Э.Алтанцэцэг тус аргачлалаар ээлжит дотоод сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар бүрэн хамрагдаж, сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлаа.

 БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР