Коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдааны шийдвэр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03/88 тоот зөвлөмжийн дагуу Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар шүүгч, шүүхийн ажилтан албан хаагчдад амны хаалт тарааж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис бэлдэн шүүхийн хаалганы бариул болгонд халдваргүйжүүлэх бодистой даавуу ороож урьдчилан сэргийлэх арга хэмжээ аван ажиллаж байна.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар өнөөдөр Багахангай, Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзлаа.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2020 онд Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор сонгогдож, шалгарсан 280 иргэдийн төлөөлөгчдийг 3 хэсэгт хуваан эхний ээлжийн сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион явуулсан бөгөөд 2 дахь ээлжийн сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хорооны сургалтын танхимд зохион байгууллаа.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2020 онд Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор сонгогдож, шалгарсан 280 иргэдийн төлөөлөгчдийг 3 хэсэгт хуваан эхний ээлжийн сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хорооны сургалтын танхимд зохион явуулж нийт 80 гаруй төлөөлөгч оролцлоо.

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлагдсан Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журамын 3.1.5-д шүүхийн нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах, Иргэдэд шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, шүүн таслах ажиллагааг сайжруулах зорилгоор