Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол 2019 оны 11 сарын 14-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийслэл дэх шүүхийн тамгын газруудын шүүхийн захиргааны 52 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөс Багахангай дүүргийн иргэний

хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах П.Нямсүрэн, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарын бичгийн дарга А.Сонинцэцэг нар тангараг өргөлөө.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнуудад баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүслээ.