Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/563 дугаар захирамжийн дагуу нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн 3 дахь 7 хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг  нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хууль зүйн туслалцааны төв хамтран зохион байгуулсан “Иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгт” Багахангай, Налайх дүүргийн шүүх оролцож, иргэдэд шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хэрхэн хангах талаар мэдээлэл өгч, эрх зүйн туслалцаа үзүүллээ.