Багахангай, Налайх дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн туслахын сул 1 орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.
Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй доорхи шаардлага хангасан иргэд материалаа Багахангай,Налайх дүүргийн шүүхийн тамгын газарт ирүүлнэ үү.
Бүрдүүлэх материал:
1.Өргөдөл
2.Төрийн албан хаагчийн анкет
3.Иргэний үнэмлэхний хуулбар
4.Их, Дээд сургуулийн төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулах/
5.3х4 зураг 3 ширхэг
Төрийн албаны шалгалт өгсөн байхыг шаардахгүй.
Монгол-Японы төв 10 хурууны бичээчийн сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.
Өргөдөл авах газар: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар №107 тоот өрөө
Холбогдох утас: 70233883 , 80240627 Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн М.Энхчимэг


БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР