Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газраас 2020 онд Налайх дүүргийн Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор сонгогдож, шалгарсан 280 иргэдийн төлөөлөгчдийг 3 хэсэгт хуваан эхний ээлжийн сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион явуулсан бөгөөд 2 дахь ээлжийн сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Налайх дүүргийн 8 дугаар хорооны сургалтын танхимд зохион байгууллаа.

Сургалтанд 40 гаруй иргэдийн төлөөлөгч оролцож, шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх, шүүх хуралдаанд идэвхтэй оролцох уриалгыг дэмжин, асуулт хариулт, ярилцлага өрнөсөн үр дүнтэй сургалт болж өндөрлөв.