Налайх дүүргийн Оргил худалдааны төвийн постод 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ерөнхий жижүүр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ерөнхий нягтлан бодогч Б.Төмөрөөгөөр ахлуулсан нийт 21 албан хаагч ажиллаж байна.

Үүнээс Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн дарга дэд хурандаа Түвшинбаатараар ахлуулсан албан хаагч-4, Онцгой байдлын албан хаагч-2, Мэргэжлийн хяналтын албан хаагч-2, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн албан хаагч-7, резидэнт-6 бүхий албан хаагчдад Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газрын ажилчдын зүгээс Коронавирустэй холбоотойгоор нийт иргэдийн эрүүл мэндийн төлөө ажил үүргээ гүйцэтгэж байгаад нь талархал илэрхийлэн халуун хоол, аарц өгч нийгмийн хариуцлагаа биелүүллээ.

Багахангай налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Бээжин болон албан хаагчид  Оргил худалдааны төвийн постод ажиллаж байгаа албан хаагчиддтай

Мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хаагчид

Эмнэлэгийн ажилчид. Зүүн гар талаас 3 дахь нь өнөөдрийн ерөнхий  жижүүр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ерөнхий нягтлан бодогч Б.Төмөрөө

Албан хаагчид шалтгалт хийж байгаа нь

Эмнэлэгийн ажилчид