Тус шүүх нь Монгол Улсад (COVID-19) буюу Коронавируст халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан уг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар батлагдсан “Урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллын ажлыг эрчимжүүлж, шуурхай удирдлагаар хангах Ажлын төлөвлөгөө”-нд заасны дагуу тус шүүхийн Тамгын газраас шүүгч, ажилтнуудын 2 дахь гэр болсон ажлын байрны өрөө тасалгааг ариутган халдваргүйжүүлэх ажлыг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ажлын цагийн дараа Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулав. 

                       

              Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхим                                   Иргэний хэргийн шүүх хуралдааны танхим

Уг ажил нь шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах, шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийг болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдол бүхий үр дүнтэй ажил боллоо.

    

                              Шатны хэсэг                                                                             Шүүгч нарын өрөө

    

                      Шүүгчийн туслахуудын өрөө                                                               Түр саатуулах өрөө