Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашид хамтарч ажиллахад анхаарах асуудлууд, гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцох зорилгоор Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын дарга Ж.Лхамрагчаа Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаярыг хүлээн авч, хамтарсан уулзалт зохион байгууллаа.

            Тус дүүргийн шүүхэд гэр бүл цуцлалт, хүүхдийн асрамж тогтоолгох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа жил ирэх тутам нэмэгдэж байгаатай холбогдуулан Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилох тохиолдол нилээдгүй гарч байгаа бөгөөд шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах, шинжээчийн дүгнэлтийг шүүгчийн захирамжид заасан хугацаанд ирүүлэх, шинжээчийн зардлыг шийдвэрлэх зэрэг зарим тулгамдаж буй асуудлуудын талаар байгууллагын удирдлагууд нэгдсэн нэг ойлголцолд хүрч, цаашид шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй хүргэхэд хамтарч ажиллах талаар санал солилцсон, үр дүнтэй уулзалт боллоо.

            Уулзалтанд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн үйлчилгээний хэлстийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Гүнзаяабаяр, шүүгчийн туслах П.Нямсүрэн нар байлцлаа.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР