Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар баталсан 2020 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Их засаг Олон Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн проректор, Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цэлмэгийг урьж “Эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүйн бодлого бодох аргачлал” сэдвээр шүүхийн захиргааны ажилчдад сургалт зохион байгууллаа.

Уг сургалт нь Хуульчийн сонгон шалгаруулалтад бэлтгэх зорилготой бөгөөд шүүхийн захиргааны ажилтнууд эрх зүйн тохиолдол шинжлэх, бодлого бодох аргачлалд суралцаж, өөрсдийн сонирхсон асуултад хариулт авч, харилцан яриа өрнүүлсэн үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.