Улс орондоо социализмын үндсийг байгуулах зорилтыг дэвшүүлэн, 1940 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлаар БНМАУ-ын Үндсэн хуулийг шинэчлэн баталснаар БНМАУ-ын шүүхийн түүхэн хөгжлийн II үе эхэлж, шүүхийн систем, шүүн таслах ажиллагааны ардчилсан зарчмуудыг хуульчлан баталгаажуулсны үр дүнд шүүн таслах ажиллагааг зөвхөн мэргэжлийн шүүн таслах газрууд эрхлэн гүйцэтгэхээр болжээ.

Энэ үндсэн дээр 1943 оноос хороодын дарга нарыг шүүн таслах үүргээс чөлөөлж, 1945 оны дунд үеэс Улаанбаатар хотод Ардын хэсгийн шүүхүүдийг шинээр зохион байгуулж эхэлсэн байна.  

БНМАУ-ын Их Хурлын тэргүүлэгчдийн 1953 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зарлигаар “БНМАУ-ын ардын хэсгийн шүүхүүдийн сонгуулийн тухай дүрэм” батлан гаргаж, Ардын хэсгийн шүүхийг сонгох сонгуулийг 1953 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ням гаригт улс орон даяар нэгэн зэрэг явуулжээ.

Налайх дүүргийн шүүх нь 1953 он хүртэл Улаанбаатар хотын Ардын хэсгийн шүүхэд харъяалагдаж байгаад анх удаа Ардын хэсгийн шүүхийг ард нийтээр сонгох сонгуулийн үр дүнд Налайх хороонд Улаанбаатар хотын “5 дугаар хэсгийн шүүх” гэсэн нэртэйгээр анхны бие даасан шүүх байгуулагдан ажиллаж эхэлсэн түүхтэй. Тус шүүхийн анхны даргаар Х.Сэдэд, нарийн бичгийн даргаар  Ж.Ичинхорлоо нар ажиллаж байв.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Налайх хороог “хот” болгож 1962 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор “Налайх хотын шүүх” болгож, 1993 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг хүртэл шүүхийн дарга, шүүгч, нарийн бичгийн дарга, бичээч, ахлах тогтоол гүйцэтгэгч, тогтоол гүйцэтгэгч, нотариатч, зарлан дуудагч гэсэн орон тоотойгоор орон нутгийн төсвөөс санхүүжин ажиллаж байжээ.

 Тус шүүхэд шүүгчээр П.Лувсандорж, Ж.Бямбаа, Ж.Баярсайхан, нарийн бичгийн даргаар н.Цээсүрэн, н.Хорлоо, Ё.Думаа, н.Цэнд-Аюуш, Ж.Эрдэнэцэцэг, бичээчээр Д.Туяа, Д.Сувд, манаачаар н.Агваан, зарлагаар О.Булгаа, С.Ягаан нар тус тус ажиллаж байсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль”-иар “Налайх дүүргийн шүүх”-ийг байгуулсан ч 1994 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар дээрх хуульд өөрчлөлт оруулж, “Дүүргийн 4 дүгээр шүүх” /Налайх дүүргийг харъяалах/ хэмээн өөрчилсөн байна.  2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Шүүх байгуулах хуульд дахин өөрчлөлт оруулж Налайх дүүрэгт байрлах  “Дүүргийн 4 дүгээр шүүх”-эд Багахангай дүүргийн хэрэг маргааныг нэмж харьяалуулан өөрчилсөн байна.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Улсын Их Хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхийг  хэрэг маргааны төрлөөр дагнуулж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх,  Дүүргийн Иргэний хэргийг анхан шатны 4 дүгээр шүүх болгон өөрчлөн байгуулж, улмаар Налайх, Багахангай дүүргээс гадна Төв аймгийн Баян, Баянжаргалан, Эрдэнэ сумдын хэрэг маргааныг харъяалан шийдвэрлэх болсон байна.

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-иар тус шүүхийн нэршил болон нутаг дэвсгэрийн харьяалалд дахин өөрчлөлт оруулснаар, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх”, “Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” тус тус  шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс Багахангай дүүрэгт Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх шинээр байгуулагдсан.

Ингэснээр Багахангай дүүргийн Эрүү, иргэний анхан шатны шүүх, Налайх дүүргийн Эрүү, иргэний анхан шатны шүүх гэж нэрлэн шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Д.Лувсандорж, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Л.Нарангэрэл нар томилогдон ажиллаж байна.

Тус шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан, ажиллаж буй хүмүүс:

1.Х.Сэдэд 1953-1958 он

            2.Д.Дашдэндэв 1958-1961 он

            3.Ж.Ичинхорлоо 1961-1962 он

            4.Б.Дорж 1962-1963 он

            5.М.Жамбал 1963-1964 он

            6.С.Баасай 1964-1966 он

            7.С.Намнансүрэн 1966-1968 он      

            8.Б.Жунай 1968-1971 он

            9.Ш.Бадарч 1971-1982 он

            10.Ж.Бямбаа 1982-1985 он

            11.Н.Чадраабал 1985-1986 он

            12.Д.Дэчинравдан 1986- 1988 он

            13.Х.Сонинбаяр 1988-1991 он

            14.Т.Жигжидсүрэн 1991-2000 он

            15.Л.Гансүх 2000-2012 он

            16.Д.Бавуу 2012-2013 он

            17.Н.Одонтуул 2014-2016 оны 6 сар хүртэл Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч

  1. 18. Б.Нармандах 2014-2017 оны 01 сар хүртэл Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч,
  2. Д.Бавуу 2016 оны 6 сараас Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгчээр одоог хүртэл ажиллаж байна.
  3. 20. З.Түвшинтөгс 2017 оны 6 дугаар сараас Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр одоог хүртэл ажиллаж байна.

 

Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч Д.Лувсандорж,  Д.Чинзориг,  Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч Л.Энхбилэг, Л.Нарангэрэл, Н.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдан гарсан Шүүхийн тухай багц хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор  шүүхийн “тамгын алба”-ыг  татан буулгаж, улмаар “шүүхийн тамгын газар” болгон өөрчлөн зохион байгуулснаар тус шүүхийн тамгын газар нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллах нөхцлөөр хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж байна.

Тус шүүхэд ажиллаж байсан, ажиллаж буй Тамгын албаны болон Тамгын газрын дарга нар:

  1. Б.Дашдондов 2000-2005 он
  2. Д.Ренчинхорол 2005-2014 он
  3. А.Энхтөр 2014-2015 он
  4. Д.Одхүү 2015-2017 оны 01 сар хүртэл
  5. Э.Батмөнх 2017 оны 01 сараас одоог хүртэл

Шүүхийн өдөр тутмын хэвийн тасралтгүй ажиллагааг хангахаар тус шүүхийн Тамгын газар нь дарга Э.Батмөнх, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн М.Энхчимэг, шүүгчийн туслах Б.Золзаяа, Ц.Гүнзаяабаяр,  Ц.Байгалмаа, Б.Мөнгөншүр,  Д.Амарзаяа, Б.Батцэцэг, О.Даваажаргал,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл, А.Номин-Эрдэнэ, Э.Ихэрбаяр, Э.Алтанцэцэг, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Энх-Амар, Мэдээллийн технологийн мэргэжилтэн Н.Алтанбагана,  ерөнхий нягтлан бодогч Т.Батцэцэг, эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа, архив-бичиг хэргийн эрхлэгч Д.Алтаннавч, нярав Ц.Эрдэнэчимэг, бичиг хүргэгч Ц.Нямдэлгэр, Д.Сандаг, жолооч Ч.Баярсайхан, Б.Төрбат, үйлчлэгч Ц.Байгалмаа, Х.Хишигжаргал, сантехникийн слесарь Ц.Үнэнчхүү нарын 27 ажилтны  орон тоотойгоор ажиллаж байна.

Мөн шүүхийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй  ажиллаж, төрийн  дээд шагнал хүртсэн Монгол Улсын гавъяат хуульч Ж.Ичинхорлоо, ахмад хуульч Ш.Бадарч, П.Лувсандорж, С.Намнансүрэн, Т.Жигжидсүрэн, С.Өнөр нар нь тус шүүхээс ажил амьдралынхаа гарааг эхлүүлсэн манай алдар гавъяатнууд юм.