ХОХИРОГЧИЙН МАРГААН ҮҮСГЭСЭН ШАЛТГААНААР НҮҮР ЛҮҮ ӨШИГЛӨЖ ШҮДИЙГ БУЛГАРЧ ГЭМТЭЭСЭН ЭТГЭЭДЭД ЯЛ ОНОГДУУЛАВ

2023-04-26      623

Шийдвэрийн дугаар: 2023.04.05 2023/ШЦТ/49

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2023.04.26 шийдвэр-хураангуй: Дугаар 6

Яллагдагч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө иргэн Б-г  "Би атаман байна, та нар яах юм" гэж хэлсэн шалтгаанаар маргалдаж улмаар хавирч унагаан нүүрэн тус газарт гутлаараа өшиглөж, хэвлий болон гарын сарвуунд зулгаралт, дөрвөн шүдний булгарал, 2 шүдний ганхалт зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Эрүүгийн хуулийн Тусгай ангид зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тохиолдолд  гэмт хэрэгт тооцохоор заасан.

Шүүх иргэн Г-г хохирогчийн өдсөн маргааны улмаас түүний биед хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцон 450-5400 нэгжээр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах  ялуудаас  иргэн Г-ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус харьцаанаас үүдэлтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэв.

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/87088?daterange=2023-01-01%20-%202023-04-18&id=1&court_cat=2&bb=1

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд