ӨСВӨР НАСНЫ ШҮҮГДЭГЧИЙН ХУУЛЬ ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ШҮҮХ ХУРАЛДААНД ОРОЛЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

2023-05-09      494

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүх, 2023.05.01, №2023

Процессын тоймын дугаар, огноо: №2, 2023.05.09

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

 

         Иргэн 20 настай  Б, 17 настай Г нар нь хүүхдүүдийнхээ асуудлаас болж харилцан  зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг Прокуророос яллах дүгнэлт үйлдэж харьяаллын дагуу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.

 

          Шүүгдэгч Б болон өсвөр насны шүүгдэгч Г нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх хуралдааны товийг талуудад болон оролцогч нарт мэдэгдэхэд өсвөр насны шүүгдэгч  Г-ийн хууль ёсны төлөөлөгч түүний эх Ц нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаан ирээгүй байна.

Шүүх хуралдаанд оролцогч нар болон өсвөр насны шүүгдэгч нь өөрийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах талаар санал дүгнэлтийг гаргажээ.

          Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах шаардлагатай гэж үзэн  шүүх хуралдааныг ирцийг бүрдүүлэх үүднээс шүүх хуралдааныг хойшлуулав.

 

            Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

 

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд