Шүүхийн мэдээлэл лавлагаа

2022-07-28      506

-Иргэд, хуулийн этгээдээс шүүхийн байгууллагаас хүссэн мэдээллийг өгөх, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах чиг үүргийг хэрэгжүүлэх;
-Шүүхэд нэхэмжлэл гаргах, түүний агуулга, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээний талаар тайлбар өгөх;
-Иргэний хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, гомдол, хүсэлт, нэхэмжлэл тухай бүрд нь хэргийн хөдөлгөөний стандартад нийцүүлэн хүлээн авч программд бүртгэж шүүгчид тухайн өдөрт нь багтаан хүлээлгэн өгөх;
-Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тухай бүрд нь хэргийн хөдөлгөөний стандартад нийцүүлэн хүлээн авч программд бүртгэж шүүгчид тухайн өдөрт нь багтаан хүлээлгэн өгөх;
-Прокурорын газраас хүргүүлсэн эрүүгийн хэргийг тухай бүрд нь хэргийн хөдөлгөөний стандартад нийцүүлэн хүлээн авч программд бүртгэж шүүгч, шүүгчийн туслахад тухайн өдөрт нь багтаан хүлээлгэн өгөх;
-Шүүх хуралдааны товыг гаргах;
-Шүүхийн мэдээллийн самбарыг хариуцан ажиллуулах;
-Шүүн таслах ажлын болон шүүхэд хийж, хэрэгжүүлсэн ажлыг олон нийтэд мэдээлэх;
-Шүүгч ажилтны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, нийтлэлийг бүртгэж Тамгын газрын дарга, Ерөнхий шүүгчид танилцуулах;