Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, төрөл, зорилго, зарчим
Монгол улсад 2010 оны 5 сараас Япон Улсын “Жайка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Дээд Шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн нь нийгэмд болон шүүхийн үйл ажиллагаанд эерэг үр дүнгээ өгсөн тул эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэх нь зохистой гэж үзсэн.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль нь 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг нь талуудын хооронд үүссэн санал зөрөлдөөнтэй, маргаантай асуудлын талаар харилцан ярилцсаны үр дүнд хэн хэнийх нь сэтгэлд нийцсэн шийдэлд хүрэх ажиллагаа юм. Энэ ажиллагаанд эвлэрүүлэн зуучлагч хөндлөнгийн байр сууринаас дэмжлэг үзүүлж оролцдог.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар 3 төрлийн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэх боломжтой байдаг. Үүнд:
Нэг: Иргэний эрх зүйн маргаан:
Иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийн хооронд иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх боломжтой.
Тухайлбал, бүх төрлийн зээлийн маргаан, төлбөр тооцооны маргаан, тээвэрлэлттэй холбоотой маргаан, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан, даатгалтай холбоотой гэх зэргээр бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн иргэний эрх зүйн маргаанууд хамаарна.
Хоёр: Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан:
Хөдөлмөрийн эрх зүйн маргааны төрөлд ажил олгогч, ажилтан хоёрын дунд үүссэн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэх боломжтой. Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх боломжтой маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д тусгайлан зааж өгсөн байдаг. Үүнд:
Гурав: Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан:
Албан ёсны гэрлэлтийн баталгаатай гэрлэгчдийн хувьд гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг эвлэрүүлэн зуучлалаар анхлан шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ төрлийн маргаанд ихэвчлэн гэрлэлт цуцлуулах тухай, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн тэтгэлэг, тэтгэмжийн маргаан, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан дээр өргөдөл гарган шийдвэрлүүлж байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 5 дугаар зүйлд ажиллагааны зорилго, үндсэн зарчмыг тодорхой зааж өгсөн байдаг.
Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршдог.
Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг 4 үндсэн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ. Үүнд:
1.Талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжиж
2. Ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах
3. Эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай оролцох
4.Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаан шийдвэрлүүлэх нь олон талын ач холбогдолтой төдийгүй өргөдөл гаргагч, уригдагч тал, бусад оролцогч этгээдүүдийн хувьд өөрийн хүсэл, шийдвэрээ чөлөөтэй илэрхийлэх, илэн далангуй бие биетэйгээ харилцан ярилцах боломжийг олгож, хөндлөнгийн дарамт шахалтгүйгээр хуульд нийцсэн эвлэрлийн гэрээ байгуулдгаараа онцлог ажиллагаа юм.
Гэрээний үүрэг хангуулах тухай
2025-01-16 1243Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай
2025-01-16 1243Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай
2025-01-16 1243Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай
2025-01-16 1243Асран хамгаалагчаар тогтоолгох тухай
2025-01-16 1243Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2025-01-16 1243Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай
2025-01-16 1243Гэм хорын төлбөр гаргуулах тухай
2025-01-16 1243