ХАМТРАН ХАРИУЦАГЧААР ТАТАН ОРОЛЦУУЛАХ АЖИЛЛАГАА ХИЙГДЭХГҮЙ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, 2025.01.03, 193/ШЗ2025/00105
Процессын тоймын дугаар,огноо: №2, 2025.12.01
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
“М” ХХК нь хариуцагч А.Т-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгосон 6,057,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Б.А-г татах хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан тусгайлсан журмаар шийдвэрлэх хэрэг маргааны төрөлд хамаарах бөгөөд уг хуулийн 755.1-д “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй” гэж зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч “М” ХК-ийн хамтран хариуцагчаар Б.А-г татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан.
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Хураангуй бэлтгэсэн: Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа