ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ХҮҮХДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2023-05-09      550

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023-04-14 104/ШЗ2023/00834

Процессийн тоймын дугаар, огноо: №3, 2023-04-28

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

 

Нэхэмжлэгч Э нь хариуцагч О-д  холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс зохигчийг маргаан бүхий асуудлаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэх арга хэмжээг авч, хэргийг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн.

Эвлэрүүлэх хугацаанд бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр хүүхдийн эрх ашиг хөндөгдөхөөр бол Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилон ажиллаж болохоор зохицуулсны дагуу шүүхээс Засаг даргад холбогдох үүргийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх ашиг хяналт тавихыг даалгаж шийдвэрлэжээ.

 

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа