ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭХ ХУРАЛДААНЫГ ИРЦ БҮРДҮҮЛЭХ, ХЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ХЯНАХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХОЙШЛУУЛАВ

2023-08-30      586

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүх, 2023.07.04, 2023/ЕШЗ/22

Процессын тоймын дугаар, огноо: №3, 2023.08.29

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ЦХШЗ/27, 2023/ЦХШЗ/24, 2023/ЦХШЗ/26  дугаартай "Яллагдагчаар цагдан хорих 1 дүгээр хугацааг сунгах тухай” шүүгчийн захирамжуудыг хүчингүй болгуулах тухай” яллагдагчийн өмгөөлөгч гомдол гаргажээ.

Гомдол хэлэлцэх шүүх хуралдааны товийг яллагдагчийн өмгөөлөгч, яллагдагч, прокурор нарт мэдэгдэн товлосон хугацаанд шүүх хуралдааныг явуулахад яллагдагч нарыг техникийн байдлаас хамааран шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй, прокурор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаан ирээгүй, холбогдох хэргийг шүүхэд ирүүлээгүй нөхцөл байдал бий болжээ.

Шүүх хуралдаанд оролцсон яллагдагч нарын өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гомдолтой холбогдуулан яллагдагч нарыг оролцуулах, хэргийн материалаас гомдолд хамаарах баримтыг хэлэлцүүлэх талаар саналыг гаргажээ.

Шүүхээс яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлтийг ханган хяналт тавих үүрэг бүхий прокурор, яллагдагч нарыг оролцуулах, хэргийн материалыг шүүхэд ирүүлэх шаардлагатай гэж үзэн  шүүх хуралдааныг ирцийг бүрдүүлэх үүднээс шүүх хуралдааныг хойшлуулав.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд