Гэрлэлт цуцлуулах тухай

2025-01-16      70

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

 ТОЙРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

.. он …. сар … өдөр

Нэхэмжлэгч: Налайх  дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................

Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас/

 

Хариуцагч:  Налайх дүүргийн 2 дугаар хороо, 56-01....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Базарын Туяа РД...............................

Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б миний бие нь 1990 онд Д.Г–тэй танилцан улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтийн …… тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Г нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж  2000 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш хүү охин хоёр маань эх Д.Г-ийн асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Г.Д, охин Г.Г нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журамтай. Эвлэрүүлэн зуучлалд заавал хандсан байна.

НЭХЭМЖЛЭЛД:

  1. Нэхэмжлэл 2 хувь
  2. Улсын тэмдэгтийн хураамж /70,200 төлөх дүн- 100200400941 төлөх данс/
  3. Гэрлэлтийн баталгаа нотариатаар батлуулсан байна.
  4. Хүүхдийн төрсний гэрчилгээ нотариат
  5. Хорооны тодорхойлолт нэхэмжлэл гаргаж буй хүний
  6. Иргэний үнэмлэхийн лавлагаа нотариат
  7. Хүүхэд эсэн мэнд бойжиж буй өрхийн эмнэлгийн тодорхойлолт
  8. Хүүхдийн сургуулийн тодорхойлолт
  9. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон талаарх баримт

Тайлбар: Гэрлэгсэд нь насанд хүрээгүй хүүхэдгүй, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй бол захиргааны журмаар хэргийг шийдвэрлэнэ.

Нэхэмжлэл гаргасан:  Гарын үсэг                    /А.Б…………./