Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2025-01-16      65

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

 ТОЙРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

... он ... сар … өдөр    

                                           

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................

 

Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /

 

Нэхэмжлэлийн  агуулга: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б миний бие 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдэлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажилласан. 1995 онд манай хүүхдийн их дэлгүүрийг “Наран трейд” ХХК-ийн харъяа “Наран” их дэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.

Иймд намайг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Аж үйлдвэрийн нэрийн барааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/

 

 

НЭХЭМЖЛЭЛД:

            1. Нэхэмжлэл 1 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70.200 төгрөг-100200400941/

3. Улсын төв архив болон нийслэлийн архивийн лавлагаа

4. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

5. Цуг ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт /нотариатаар гэрчлүүлсэн байна/

6. Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн /

7. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

            8. Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

9. Бусад баримт:    комиссын бүрэлдэхүүнд оруулж байсан, шагнасан ба арга хэмжээ авч байсан, ажлын цагийн бүртгэл, цалин хөлс авч байсан /цалингийн цэс/, тэтгэвэр тэтгэмжинд хамрагдаж байсан баримт, байгууллага түүний дэргэдэх олон нийтийн байгууллагын удирдлагын цомхолттой тэдгээрт гаргаж байсан өргөдөл, тэдгээрийн байгууллагын гишүүдийн хурлын ирцийн бүртгэл, олгосон тэтгэмж, тусламж, хамт олны хурлын тэмдэглэл, татвар хураалгасан баримт, ажил байдлын тодорхойлолт, байгууллага ба ажил олгогчид байгаа хувийн хэргийн материал, иргэний баримт бичигт тусгагдсан байдал: хүн амын тооллого, хорооны бүртгэл, иргэний эрүүл мэндийн эмнэлэгийн карт, тухайн иргэний ажиллаж байсан ажлын газрыг заан хэвлэлд нийтэлсэн мэдээ, сонин хэвлэлд гарсан гэрэл зураг, ажлын хамт олонтойгоо авхуулсан гэрэл зураг, эрүү, иргэн, аж ахуйн хэрэгт шүүгдэгч, хохирогч, гэрчээр оролцож гаргасан мэдүүлэг, тайлбар, тодорхойлолт, мандат, урилга, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, хүндэт дэвтэрт бичигдэж самбарт зургаа тавиулсан тухай гэрчилгээ, байгууллага, иргэдтэй хийсэн хэлцэл, гэрээ гэх мэт бусад баримт байж болно.

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

 

 

                        

                                  Нэхэмжлэл гаргасан:                      /гарын үсэг, тайлал/ А.Б