Гэм хорын төлбөр гаргуулах тухай

2025-01-16      54

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

 ТОЙРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

…. он …. сар … өдөр                                                                                                       Налайх

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................

Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /

 

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 56-01....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................

Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын төлбөр 13,200,0000 төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн үндэслэл: А.Б би …. оны … дугаар сарын ….-ны өдөр 00 цагийн үед Ниссан Марк-II маркийн 99-99 УБО дугаартай суудлын автомашинаар Баянзүрх дүүргийн …-р хорооны нутаг дэвсгэрт “Сансарын колонкийн буудал”-аас Шархад, Их Засаг Дээд сургууль руу зүүн чиглэлд аюулгүйн тойргийн 1-р эгнээгээр явж байх үед Тоёото Виста маркийн 80-80УБУ дугаартай суудлын автомашины жолооч Р.Г нь баруун чиглэлд явж байхдаа урд машинаа гүйцэж түрүүлэх үедээ эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Р.Г-ийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд “Итгэлт-Эйстимэйт” ХХКомпаний үнэлгээгээр … төгрөгний хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцон Р.Г нь учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би уг автомашинаар таксины үйлчилгээнд явж өдөрт 20000-30000 төгрөгний орлого олдог. Түүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан, түүнээс өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү.

 

Иймд хариуцагч Р.Г-ээс машинд учруулсан хохирол болох …. төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр …. Төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсаны төлбөр …. Төгрөг, осол болсоноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох … хоногийн /1 хоног х 20000/ төлбөр …. Төгрөг нийт …. Төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү. . /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/

 

НЭХЭМЖЛЭЛД:

1. Нэхэмжлэл 2 хувь

2.Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулсан хувь

3. Техникийн дүгнэлт

4. Хөрөнгийн үнэлгээ хохирол засварын үнэлгээний тайлан

5. Засварын материал худалдан авсан баримт

6. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар

 

Бүгд . . . хуудас материал хавсаргав.

 

Нэхэмжлэл гаргасан. / Гарын үсэг /  А.Б/