Гэрээний үүрэг хангуулах тухай

2025-01-16      53

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН

ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

.. он …. сар … өдөр

Нэхэмжлэгч: Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................

 

Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /

 

Хариуцагч: Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................

 

Харилцах утас:.................../гар утас /

             

Нэхэмжлэлийн шаардлага: 13,200,000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэлийн үндэслэл:  А.Б би “000” ХХК-тай …. оны … дугаар сарын ….-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Их Монгол 800 жилийн ойд зориулан 108 морин хуурыг нэг бүрийг нь 30.000 төгрөгөөр тооцож … оны … сарын …-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 1620000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсаны дараа хүлээн авсан. Би гэрээнд заасны дагуу морин хуурыг хийх материалыг захиалагч талд үзүүлж нэг хуур хийж  үзүүлэхэд захиалагч тал зөвшөөрч эх загварыг сонгож байгаагаа мэдэгдэж гарын үсэг зурсан. Үүний дагуу би 108 морин хуурыг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн. “000” ХХКомпани нь одоогоор ажлын хөлсний үлдэгдэл болон 1620000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа тул танд 7 хоногийн дараа өгье гэхэд нь би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч “тантай гэрээ байгуулсан хүн ажилаасаа халагдсан тул бид мэдэхгүй байна” гээд одоо болтол хөлсийг минь өгөхгүй байгаа тул “000” ХХКомпаниас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 1620000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38680 төгрөгийн хамт   гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/

НЭХЭМЖЛЭЛД:

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Зээлийн гэрээ эх хувь эсхүл нотариатаар батлуулсан байх

3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 

4. Иргэний үнэмлэхийн лавлагаа нотариатаар батлуулах

5. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт  /Нотлох баримтыг нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

 

Нэхэмжлэл гаргасан: / Гарын үсэг /  А.Б

/Жич: Нэхэмжлэгч нь шүүхэд өгсөн баримт бичгээ А4 цаасны баруун дээд өнцөгт дугаарлаж өгнө үү.

Жич: Нэхэмжлэл бичихдээ цаасныхаа урд талаас үдэх 3 см зай үлдээж бичнэ үү./