Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

2025-01-16      62

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН

ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

... он ... сар … өдөр                                                                                            

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................

Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /

Нэхэмжлэлийн агуулга: Нас тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1947 онд Завхан аймгийн Цагаан нуур сумын Хуримт гэдэг газар  Найдангийн 2-р хүүхэд болон төрсөн бөгөөд 1-8 нас хүртэл эцэг, эхийн гар дээр бойжиж байгаад 1955 онд тус сумын бага сургуульд улмаар 1965 онд Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 10-р ангийг төгссөн. 2006 оны 04 дүгээр сард манай гэрт хулгай орж миний сургууль, курс төгссөн бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх хүүхдүүдийн бичиг баримтууд эд материалын хамт алдагдаад одоо хүртэл олдоогүй. Би 2005 онд улаан паспортоо иргэний үнэмлэхээр сольж авахад 1947 онд төрснийг 1948 он гэж буруу бичигдсэнийг залруулж 1947 он гэж зөвтгөж өгнө үү.

 

НЭХЭМЖЛЭЛД:

  1. Хүсэлт 1 хувь
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200 төгрөг/
  3. Үндэсний төв архивийн лавлагаа /хүн амын тооллогын/
  4. Хоёр хүний тодорхойлолт
  5. Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх
  6. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх.
  7. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

          /Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

 

Нэхэмжлэл гаргасан  / гарын үсэг /  А.Д