Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай

2025-01-16      69

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН

ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ

 

... он ... сар ... өдөр                                                                                                          

Нэхэмжлэгч : Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 1 дүгээр байрны....ийн тоотод оршин суух, Боржигон овогт Дашийн Цэнд РД...............................   Харилцах утас:............./ гэр /,.............................../гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Би Ц.Э-тэй 1996 он 09 сарын 20-ны өдөр танилцаж, 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхлэсэн. 2005 он 07 дугаар сарын 01-ны өдөр охин Э.Н-ийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Э маань 2007 оны 9-р сард БНСУ-ын Сөүл хотын Пусаны их сургуульд суралцахаар явж, тэнд суралцаж байгаад 2008 оны 04-р сарын 05-ны өдөр ослоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам аав Л.Ц-ийн хамт Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19 дүгээр хороололын ХХ байрны ХХ тоотод амьдарч байсан. Хоёулаа сургуулиа төгсөж ирээд гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Э.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. /дээрх зүйл зөвхөн жишээ болохыг анхаарна уу?/

 

НЭХЭМЖЛЭЛД ХАВСАРГАСАН БАРИМТУУД:

1.нэхэмжлэл 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 70.200 данс-100200400941

3.Нас барсаны гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/

4.Иргэний үнэмлэхийн хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/

5.Хорооны засаг даргын тодорхойлолт

6.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/

7.Гэрчийн тодорхойлолт / 2 хүний /

8.Тодорхойлолт гаргасан 2 хүний иргэний үнэмлэхийн хуулбар/ нотариатаар гэрчлүүлсэн/

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/ 

 

Нэхэмжлэл гаргасан:/ гарын үсэг / С.С