СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-28      35

      Багахангай, Налайх дүүргийн Тойргийн шүүхийн тамгын газраас 2025 оны сургалтын төлөвлөгөөнд заасны дагуу Ажлын байрны стрессээс үүдэлтэй ажлаас халшрах хам шинж, ажлын байранд сэтгэл зүйн тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалан авч явах, стрессийг бууруулах алхмууд сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн сэтгэл зүйч, судлаач Т.Энхгэрэл 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сургалт зохион байгууллаа.

 

      Уг сургалтын дараа алба хаагчдын ажлын ачаалал, сэтгэл зүйн тэнцвэртэй байдлын талаар ганцаарчилсан уулзалтыг явуулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажилласан.

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР