СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-06-05      27

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Багахангай, Налайх дүүргийн Тойргийн шүүхийн тамгын газраас 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд тус дүүргийн 1-8 дугаар хороодын Хэсгийн ахлагч нартай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар шүүхийн тамгын газраас иргэдэд хүрэх шүүхийн үйлчилгээг ойртуулах, нээлттэй ил тод байдлыг хангах зорилгоор уулзалт зохион байгууллаа. Уг сургалтаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Т.Болор-Эрдэнэ шүүгч, шүүгчийн туслах, хороодын Хэсгийн ахлах нарт “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” болон хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулав.

Сургалтад Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, Тамгын газрын дарга, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, шүүгчийн туслахууд оролцож, хороодын Хэсгийн ахлагч нарт шүүхийн мэдэгдэх хуудас ба нэхэмжлэлийн хувь гардаж авсан эсэхийг тодорхойлох нь шүүх дараа дараагийн ажиллагаагаа хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрхэн үргэлжлэхийг тодорхойлох ач холбогдолтой болохыг тайлбарлаж, тус дүүрэгт оршин суудаг иргэдэд хуулийн үйлчлэл хэр хүртээмжтэй, хуулийн талаар хэр ойлголттой байдаг талаар харилцан ярилцаж, цаашид хамтран ажиллахаар санал бодлоо солилцож, сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

 

БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР